Өвөр монголын Багшийн их сургуулийн танилцуулга

[Date:11-12] Source:   Author: [Font: Big Normal Small]

Сургуулийн товч танилцуулга

Өвөр монголын багшийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан, шинэ хятад байгуулагдсанаас хойш нам засгаас алс хязгаар нутгийн бага тоот үндэстэний нутагт үүсгэн байгуулагдсан дээд боловсрол олгох анхны сургуулиудын нэг, улсын голлох их сургууль бөгөөд чадварлаг багш бэлтгэх болон үндэсний онцлогтой заах арга зүйн онцлогтой багшийн их сургууль юм. Мөн “Үндэсний боловсролын өлгий” гэж нэрлэгддэг.

Тус сургууль нь 3800 мү(ойролцоогоор 253 гектар), сургууль болон дотуур байрны барилга байгууламж 1 сая гаран метр квадрат, үл хөдлөх хөрөнгө хэмжээ 2.01 тэрбум юань, үүнээс сургалтанд зориулсан тоног төхөөрөмж 0,33 тэрбум юань. Намын сангийн нийт 25 сая гаран ном сурах бичигтэй, электрон ном 8 сая гаруй. Тус сургууль нь 36 хоёрдугаар дэсийн дээд сургууль, 1 бие даасан дээд сургууль, 2 заах аргын судалгааны хэлтэстэй. Одоогын байдлаар 2400 багш ажилагсадтай, үүнээс мэргэжилийн багш 1400 ба доктор, магистрын зэрэгтэй багш 70%-ийг эзэлдэг, өндөр мэргэжилийн багш мэргэжилтэн нийт багш нарийн 45% эзлэн, доктор магистар удирдах эрхтэй багш 746 тус тус байна.

Мус сургуульд өдрийн ангийн баклаврын зэргээр 30000 гаруй, магистрийн зэргээр 4200 гаруй, төрөл бүрийн ичнэ ангид 8000 гаруй, гадаад оюутан 300 гаруй зэрэг олон давхарт боловсрол олгох системээр оюутан элсүүлдэг. 81 мэргэжилээр баклавр, 10 чиглэлээр мэргэшүүлдэг.

Докторын нэгдүгээр дэсийн 2 мэргэжил, хоёрдугаар дэсийн 4 мэргэжил, магисртын нэгдүгээр дэсийн 24 мэргэжил, хоёрдугаар дэсийн 131 мэргэжил, магистрын мэргэжил дээшлүүлэх 10 салбараар боловсон хүчин бэлтэгдэг. Тус сургууль 91 судалгаа шинжилгээний байгууллагтай. ӨМӨЗО-ны голлох лабортори 6, өөртөө засах орны их сургуулийн голлох лаботори 2, өөртөө засах орны дээд боловсролын хүн нийгмийн шинжлэх ухааны голлох судалгааны төв 4, өөртөө засах орны философи нийгмийн ухааны судалгааны төв 1, өөртөө засах орны инженерийн чадварын судалгааны төв 1, өөртөө засах орны инженерийн лаботори 1,  өөртөө засах орны инженерийн судалгааны төв 1 тус тус байдаг.