Өвөр монголын талаар ойлголт

[Date:11-12] Source:   Author: [Font: Big Normal Small]

Үндсэн байдал

    Байгаль газар зүй  ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт, зүүнээс баруун зүгийн уртаараа 2400 гаруй км, өмнө хойдөмнө хойд зүгийн өргөнөөрөө 1700гаруй ккм, нийт нутаг дэвсгэр 1.183 мянган кв.км, Хятадын эх газрын нийт нутаг дэвсгэрийн 1\8 хувийг эзэлдэг. Өвөр монголын газрын байдал өндөрлөгөөр гол болгодог, уур амьсгал нь сонгодог сэрүүн бүсийн эх газрын чанартай уур амьсгалд харьяалагддаг.

    Засаг захиргааны хуваарь  ӨМӨЗО нь дэргэдээ Хөх хот, Бугат, ХөлөнбуйрХөлөнбуйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай хот болон Хянган, Шилийнгол, Алшаа аймаг зэрэг 9 хот, 3 аймаг болон Манжуур, Эрээн зэрэг төлөвлөгөөнөөс тусгаар жагсаасан 2 хоттой, ӨЗО-ны төв нь Хөх хот. ӨЗО-д нийт 102 хошуу шянь\хот, дүүрэг\-тай.

    Хүн ам үндэстэн  ӨМӨЗО нь монгол үндэстнээр гол болгосон хятад үндэстэн олонхи эзэлсэн , нийт монгол, хятад, манж, хотон, дагуур, эвэнк, орцон, солонгос, шивээ, түжя, дүншян, мяо зэрэг 55 үндэстнээр бүрэлддэг. ӨЗО-ны нийт хүн ам ойролцоогоор 25 сая, үүнд монгол үндэстэн 4.58 сая, ӨЗӨЗО-ны нийт хүн амын 17.1 хувийг эзэлж байна.

    Бүс нутгийн өөртөө засах  ӨМӨЗО нь 1947 оны 5-р сарын 1-нийний өдөр байгуулагдсан Хятадад хамгийн эрт байгуулагдсан мужийн шатны үндэстний нийт цөөнхийн ӨЗО болно. ӨЗО-ны ардын төлөөлөгчдийн их хурал болон байнгын хороо, ӨЗО-ны ардын засгийн газар бол ӨМӨЗО-ны өөртөө засах байгууллага болно, өөртөө засах эрхийг хэрэгжүүлдэг. ӨЗО-ны дарга нь монгол үндэстний иргэн байх бөгөөд ӨЗО-ны бүх шатны байгууллагад заавал зохих орон тооны үндэстний цөөнхийн боловсон хүчин байх хэрэгтэй. Үндэстний цөөнхийн үг хэл үсэг бичиг хуулиар хамгаалагдсан байна, монгол, хятад хоёр хэл бичгийг ӨЗО даяар албан ёсоор нийдэм хэрэглэдэг.

Хөгжлийн нөхцөл

    Баялгийн нөөц  Өвөр монгол бол Хятадын байгалийн баялаг төвлөрсөн нутгийн нэг болно. 8800 мянганмянган га бэлчээр, 2487 мянган га ой, 800 мянган га тариалах газартай, ой, бэлчээр, болон нэг хүнд ногдох тариалах талбайгаараа Хятадад тэргүүн байрыг эзэлдэг, 38 төрлийн уул уурхайн баялгийн хайгуулаар мэдрэгдсэн нөөц бүх Хятадад өмнө 3-р байрыг, үүнд нүүрс, газрын ховор элемент зэрэг 17 төрлийн уул уурхайн баталгаатай нөөц бүх Хятадад тэргүүн байрыг эзэлдэг. Аялал жуулчлалыныын нөөцөөр элбэг баян, өвөрмөц, байгалийн бэлчээр, тайга, нэлийм цөл, үзэсгэлэнт нуур цөөрөм болон агуулгаар баян түүх соёл, ардын зан заншил, үндэстний утга урлаг өвөрмөц байдгаараа үй олон дотоод гадаадын жуулчдыг татан, Өвөр монгол нь үй олон хүмүүсийн жуулчлахыг мөрөөддөг аялал жуучлалын газар болсон байна.

    Байрлалын нөхцөл  Өвөр монгол нь зүүн хойд, баруун хойд, умард Хятадын газр нутгийг дамнан, дотоодын 8 муж ӨЗО-той хөршилж, Бээжин Тяньжинь болон Бөхай тэнгисийн эргэн тойрны дотор байрлах төдийгүй, мөн умардыг баруун хойд Хятадтай холбох эдийн засгийн зам юм, далайн гарцболон болонболон дотоодын төв захаас ойрзахаас ойр, баялаг, газрын байрлалын давуу талыг хослуулсан нөхцөл харьцангуй сайтай байдаг. Өвөр монголын газар зүйн байрлал нь Хятадын умар зүг нээх нээлтийн өмнө хэсэгт оршдог бөгөөд хойд талаараа Монгол Улс, ОХУ-тай хөршилж, гадаадад нээлттэй боомт 16 байна, Манжуур, Эрээн бооХятадынбоомт нь Хятадаас Орос болон Монгол улсад нээлттэй эх газрын хамгийн том боомт болно.

    Бодлогын орчин  Шинэ зуун гарснаас хойш, Хятад орон баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх, зүн хойд Хятадын хуучин аж үйлдвэрийн баазыг мандуулах зэрэг стратегийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн, мөн “Өвөр монголыӨвөр монголын эдийн засаг нийгмийг сайн бөгөөд хурдтай хөгжлийг цаашид ахиулах зарим саналын тухай” б-гг боловсруулснаар, Өвөр монголын хөгжилд чухал бодлогын дэмжлэг хангасан байна. 2015 оны оны3-рр сард, төрийн хөгжил шинэчлэлийн хороо, гадаад харилцааны яам, худалдааны яам хамтран зарласан “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны далай дээрх торгоны замын хэтийн төлөв болон компанит ажиллагааг хамтаар байгуулж ахиулъя”-д тодорхой дурдсанаар, Өвөр монголын Орос, Монголтой холбоо тогтоож нэвтрэлцэх газар зүйн байрлалын давуу талыг бадруулж, хойт зүг нээлттэй чухал цонх бүтээн байгуулж, Өвөр монголын хөгжилд шинэ том чухал боломж хангасан байна.

 

Эдийн засгийн бүтээн байгуулалт

    ӨМӨЗО байгуулагдсаны 60 гаруй жилийн хугацаанд, төв засгийн газрын ихээхэн дэмжлэг доор, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, үндэстний эв нэгдэл, хил хязгаарын амар амгалан ер нь сайхан байдлаа хадгалсаар ирсэн билээ. Ялангуяа шинэ зуунд гарснаас хойш, Өвөр монгол нь аж үйлдвэржилт, хот сууринжилт болон хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтыг уйгагүй баримтлан ахиулснаар, эдийн засаг нийгэм асар их өөрчлөлт гарч, үсрэнгүй хөгжлийг биелүүлсэн байна.

    2014 онд, ӨЗО-ны ҮНБ 1776.95 тэрбум юань, бүх Хятадын муж ӨЗО хотуудын дотор 15-р байрт жагсаагдсан байна. ӨЗО-ны нэг хүнд ногдох ҮНБ 71044 юань, жилийн дундаж валютын ханшаар тооцоолоход 11565 ам.долларт хүрчээ. Жилд биелүүлсэн нийтийн санхүүгийн урсгал төсөв 184.32 тэрбум юань, нийтийн санхүүгийн урсгал төсвийн зардал 388.42 тэрбум юань байсан нь 7.1 хувь болон 5.4хувиар өссөн байна. ӨЗО-ны хот суурингийн байнга оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 28350 юань, бүх Хятадын муж ӨЗО хотуудын дотор 10-р байрыг эзэлж, 9 хувиар өсөв. Хөдөө тосгон малжих нутгийн байнга оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 9976 юаньд хүрсэн нь бүх Хятадын хэмжээнд 16-р байрыг эзэлж, 11 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтийн хурдаас давав.

    Эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдалд санаачлагатай зохицож, хэлбэрээ өөрчлөх, бүтцээ зохицуулахыг нэн чухал байрт тавьж, эдийн засгийн эрүүл хөгжлийг түлхүү анхаарч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын хөгжлийг зохицонгуй ахиулна. 2014 ондонд, ӨМӨЗО-ны ямааны ноолуурын бүтээгдэхүүний борлуулалт, хонь ямааны мах, үнээний сүүний үйлдвэрлэл болон чулуун нүүрс, газрын ховор элемент химийн нийллэг эдийн үйлдвэрлэл, гадагш цахилгаан дамжуулах хэмжээ бүгд бүх Хятадад тэргүүн байрыг, байгалийн хийн үйлдвэрлэл бүх Хятадын 2-р байрыг, ӨЗО-ны хөдөө аж ахуйн, үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарын харьцаа 9.1:51.9:39 болж, хөдөө аж ахуй голлож байсан эдийн засгийн хэлбэрээс аж үйлдвэрлэлээр голлох эдийн засгийн хэлбэрт шилжихшилжих түүхт чанартай шилжилтийг хийж, эрчим хүч, төмөрлөг боловсруулах барилгын материал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, химийн аж үйлдвэр, машин механикмашин механик тоноглол боловсруулах болон дэвшилтэт шинэ технологиор тулгуурласан аж үйлдвэрийн систмийг үндсэндээ төлөвшүүлж, Ордос, Или, Мэнню, Умардын хүнд аж үйлдвэр зэрэг дотоод гадаадад нэртэй брэндүүд төрөн гарчээ. Ядуурлыг бууруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, хөдөө тосгон малжих нутагт “10-ыгыг нэвртүүлэх” зэрэг иргэдэд хүртээх төсөл хэрэгжүүлээд, хот сууринжилт ойролцоогоор 60 хувьд хүрч, хот хөдөөгийн байдал мэдэгдэм өөрчлөлт гарчээ.

    ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн зөв удирдлага доор, ХКН-ын ӨЗО-ны хороо, засгийн газар төрийн баруун бүс нутгийг түлхүү хөгжүүлэх, зүүн хойд Хятадын хуучин аж үйлдвэрийн баазыг мандуулах, “Нэг бүс нэг зам”-ын хөгжлийн стратеги зэрэг түүхийн боломжийг амжуулж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншил болон намын бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, орчин үеийн Өвөр монголыг байгуулах шинэ байдлыг бий болгосон байна.

Дэд бүтэц

    Өвөр монгол эдийн засаг нийгмийн хөгжлийн шаардлагаас үүсэхийг баримталж, гол гол төслүүдээр гол болгож, зам харилцаа, усан ашиглалт, хөдөө аж ахуй, хотын захиргаа зэрэг бүх салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг нэгтгэн төлөвлөж, хөгжлийг баталгаажуулах чадвараа тасралтгүй дээшлүүлэв. 2014 ононд, нийгмийн үндсэн хөрөнгө дэх нийт хөрөнгө оруулалт 1207.42 тэрбумтэрбум юань хүрч, өмнө оны мөн үеийнхээс 15.6 хувь өссөн байна.

      Зам харилцаа тээвэтээврийн цогцолбор системийнийн бүтээн байгуулалт түргэсч, авто замын машин нэвтэрсэн урт 170 мянган км, бүх Хятадад 12-р байрыг эзлэв. Үүнд хурданы авто зам 4237 км, 12 аймаг хотод бүгд хурдны авто зам нэвтрэв. Төмөр замын нийт урт 12 мянган км, бүх Хятадад тэргүүлэх байраа цаашид хадгалж байна. Хөх хот-Бугат чиглэлийн хурдны галт тэрэг зорчиж эхэлсэн нь Өвөр монголд хурдны галт тэрэггүй байсан түүхийг эцэс болгож, ӨЗО-ны иргэний агаарын тээврийн онгоцны буудал 18 болж, ӨЗО-ны дотоодод бүрэн нэвтэрч, бүх Хятад орон болон хөрш улс оронд нэвтэрсэн зам харилцааны тээврийн цогцолбор сүлжээ төлөвшөөд байна.

    Эрчим хүч, усжуулалт зэрэг том дэд бүтэц тасралтгүй төгөлдөржив. 2014 онд,  Мэнши цахилгаан сүлжээний транформатор багтаамж 100 сая ампер-вольт, цахилгаан сүлжээний цар хүрээ түүхийн давалтыг биелүүлжээ. Шилийнголоос Жинань чиглэлийн өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам бүх талаар тавигдаж эхэлсэн. Газар тариалангийн сүлжээ мөн шат ахих төсөл бүгд дуусгавар болжээ. Усжуулалтын бүтээн байгуулалтад 15 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгдэж, Хатанголын үерээс сэргийлэх төсөл ойрын хугацаанд дуудуусгавар болно, Хайравын тохойн усжуулалтын барилгын гол төсөл, Хөлөннуурын экологийн цэгцлэлтийн төсөл үндсэндээ дуусгавар болж, Жадан усжуулалтын төсөл зэрэусжуулалтын төсөл шуурхай хэрэгжиж байна, Нилж усжуулалтын төслийн доод савын усжуулалтын бүсийн бүтээн байгуулалт ажлаа эхлүүлээд байна.

 

Экологийн орчин

    ӨМӨЗО ногоон хөгжил, сэргэгдэх хөгжил, нүүрстөрөгч багатай хөгжлийг ихээхэн анхаарч, үзэсгэлэнт Өвөр монголын бүтээн байгуулалтад шинэ ахиц, шинэ үр дүнд хүрсэн байна. Төв засгийн газрын дэмжлэг доор, байгалийн ойг хамгаалах, тариалахыг зогсоож, ойг сэргээх, Бээжин Тяньжиний шороон шуургын эх сурвалжийг цэгцлэх, умард, зүүн хойд, баруун хойд хятадын хамгаалалтын ой, зэрлэг амьтан ургамлыг хамгаалах болон дархан цаазтай газрын бүтээн байгуулалт, хурдан ургадаг ойн баазын бүтээн байгуулалт гэсэн 6 том экологийн бүтээн байгуулалтын төсөл, ойн бүрхэлт болон хуримтлуулагдац үргэлжлэн “Хос өсөлт”-ийг биелүүлж, цөлжилтийн газар, цөлжсөн газрын эзлэх албай анх удаа “Хосоор хасагдаж”, ойн бүрхэлт 21 хувьд хүрч, бэлчээрийн ургамлын бүрхэлт 2001 оны 30.58 хувь байснаа 44 хувь болон сэргэсэн байна, шороон шуургатай цаг агаар өнмөх зууны жил дунджаар 20 удаа шуурдаг байснаа сүүлийн 5 жилд жилд дунджаар 9 орчин удаа шуурдаг болжээ, нөлөөлөх цар хүрээ, эрч хүч, үргэлжлэх хугацаа буурах хандлагатай болж, эрчим хү их зарцуулдаг, бохирдол ихтэй, эрсдэл ихтэй 3000 гаруй аж ахуйн нэгжийг хааж зогсоож, төрийн эрчим хүч хэмнэх, бохирдол багасгах бүх үүрийг бүх талаар биелүүлж,  гол хянаж хэмждэг хотуудын цаг агаарын чанар 2 зэрэглэлийг давсан хоногийн тоо 200 хоног байснаа 350 хоног болон нэмэгдсэн байна.

    Дархан цаазтай газар, экологийн чадавхит бүс болон бэлчээр, ой, нуга, цөлөрхөг газрын хамгаалалтыг эрчимжүүлж, дархан цаазтай газар 182 болгон тогтоож, үүнд төрийн зэрэглэлийн дархан цаазтай газар 29, ӨЗО-ны зэрэглэлийн 60, талбай нь 12619 мянган га байна.

Боловсрол мэргэжлийн боловсон хүч

    ӨМӨЗО боловсролыг тэргүүлэх хөгжүүлэх стратегийн статусыг баримталж, боловсрол дахь хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдүүлж, , сургууль эрхлэх нөхцөл мэдэгдэм сайжирч, харьцангуй бүрэн бүтэн, үндэстний онцлогтой боловсролын системтөлөвшиж, боловсролын цогцолбор хүчин болон ерөнхий түвшин мэдэгдэм дээшлэв. 2014 онд, ӨЗО-ны хүүхдийн цэцэрлэгийн хүүхэд 559 мянга болж, 8.43 хувиар өсөн, сургуулийн өмнөх 3 жлийн цэцэрлэгт орох хэмжээ 85.42 хувьд хүрсэн нь бүх Хятадын дундаж түвшингээс 14.92 пунктээр өндөр байна. Бага сургууль 2174, сургуулийн хүүхэд 1296.5 мянга, бага сургуулийн сурах насны хүүхдийн сургуульд орох хэмжээ 100 хувьд хүрэв. Бүрэн бус дунд сургууль 725, сургуулийн хүүхэд 669.7 мянга, бүрэн бус дунд сургуулийн шатны хүүхдийн сургуульд орох хэмжээ 97.3 хувь байна. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль 278, сургуулийн хүүхэд 484 мянга, бүрэн дунд сургуулийн сургууль орох хэмжээ 97.3 хувь байна. Дунд зэргийн мэргэжлийн сургууль 258, сургуулийн сурагч 231.9 мянга, Ерөнхий боловсролын их дээд сургууль 50 байсан нь өмнө оныхоос 1 нэмэгдэж, сургуулийн оюутан 406.4 мянга, бүтэн жил төгсөгч оюутан 111.7 мянга, 3.19 хувиар өссөн байна. Аспирант бэлтгэх байгууллага 10, бүтэн жилд элссэн аспирант 5987, 1.7 хувиар өсч, сургуульд сурч байгаа аспирант 17278, 2.3 хувиар өссөн байна. Үндэстний боловсролыг тэргүүлж гол хөгжүүлж, үндэстний боловсролын төсөл төрлийн сургуулийн дундаж түвшинд хүрсэн буюу давсан байна.

“Мэргэжлийн боловсон хүчээр ӨЗО-ноо мандуулах стратегийг хүчтэй хэрэгжүүлж, “Тал нутгийн чадвартан” төслийг гүнзгийрүүлэн өргөтгөж, өвөрмөц аж үйлдвэрийн дээд түвшний боловсон хүчийг цуглуулах бүтээн байгуулалтыг гол анхаарч, “Тал нутгийн Гүйгү” гэсэн боловсон хүчний онц бүс, Бээжин Өвөр монголын мэргэжлийн боловсон хүч харилцаа хамтын ажиллагаа гэсэн “Гурван тавцан”-г бий болгож, “10 том 100 хүнийн төлөвлөгөө”-г гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, чадвартан цуглуулах тогтолцоо механизм аажмаар боловсронгуй болж байна. Аж үйлдвэрийн хөгжилд тулгам шаардлагатай мэргэжлийн техникийн боловсон хүчийг яаралтай бэлтгэж, шинийг бүтээх, ажил эрхлэх багийг 175, шинийг бүтээж ажил эрхлэх бааз 42, “Тал нутгийн чадвартан” 712-ыг бэлтгэн дэмжсэн байна. 100 өндөр чадавхтай мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлж, төрийн зэрэглэлийн болон ӨЗО-ны зэрэглэлийн өндөр чадавхтай мэргэжилтэн бэлтгэх бааз 9, чадавхтай мэргэжилтний студи 14 байгуулж, оны шинээр нэмэгдсэн чадвартай мэргэжилтэн 59 мянга болов. Гадаад дотоодоос дээд зиндааны мэргэжилтэнг 97 татан ирүүлж, , гадаадаас оруулж ирсэн оюуны чадавхтай төсөл 77, техникийн хамтын ажиллагааны байгууллага болон аж ахуйн нэгж 74, шинээр байгуулсан докторын дараахь нүүдлийн цэг 6 байна. Академич мэргэжилтний ажлын цэг 32 байгуулж, 83 академич оруулж ирэн, мэргэжлийн боловсон хүчний хөгжлийн ерөнхий түвшин баруун бүс нутгийн тэргүүний муж ӨЗО хотуудын эгнээнд жагсаагдав.

Соёл спорт

    Өвөр монголын түүх өнө эртний, соёлын агуулгаар баян Хятадын соёл иргэншил үүссэн чухал газар, тал нутгийн соёлыг гол тээж үлдсэн газар болно. Урт түүхийн үйл явцад, хүнү, сямби, түрэк, үхуань, кидан, зүрчин зэрэг нүүдэлчин үндэстэн энд аж төр амьдарч байсан бөгөөд “Байгалийг дээдэлж, нээлттэй байхыг хэрэгжүүлж, итгэл журмыг сахин хамгаалах”-аар гол ойлголт болгосон тал нутгийн соёлыг хамтаар бий болгосон нь хүн төрөлхтөний соёлын олон янзат чанартайн амьдлаг нотолгоо болно.

    ӨЗО-ны бүх төрлийн соёлын үлдэгдэл 15 мянга байна, үүнд бүх Хятадын түүхийн дурсгалт зүйлийн хамгаалалтад авсан гол байгууллага 141, ӨЗО-ны хамгаалалтад авсан түүхийн дурсгалт зүйлийн байгууллага 247, музейд хагалж байгаа түүхийн дурсгалт зүйл 500 мянга гаруй ширхэг, өнгө гэрэл цацаруулсан үндэстний хөгжим, бүжиг, дуурь, уран зохиолын бүтээл, уран зураг, сийлмэл баримал, ардын гар урлал, хоол унд, хувцас гоёл болон үндэстний онцлогтой ардын зан заншил нь Өвөр монголыг асар том амьд зан заншлийн музей болгожээ.

    Сүүлийн жилүүдэд, Өвөр монгол үндэстний соёлын том ӨЗО-ноос үндэстний соёлын хүчирхэг орон тийш үсрэнгүй хөгжих стратегийн зорилтыг тогтоож, соёлын салбар болон соёлын аж үйлдвэрийг ихээхэн хөгжүүлж, үндэстний соёлын шинийг бүтээх, шинэчлэх чаратай хөгжиж, соёлын бүтээн байгуулалтын талаар бат бэх алхмыг алхсан байна. Нийтийн соёлын үйлчилгээний систем тасралтгүй төгөлдөржиж, ӨЗО нийтийн номын сан 116, соёлын ордон 105, музей 135, сум суурингийн цогцолбор соёлын цэг 1038, ӨЗО-ны радиогийн хүн амд хүрэх хэмжээ 98.42 хувь, телевизийн хүн амд хүрэх хэмжээ 98.57 хувьд хүрэв. Соёлын аж үйлдвэр хурдтай хөгжиж, төрийн зэрэглэлийн 6, ӨЗО-ны зэрэглэлийн 34 соёлын аж үйлдвэрийн үлгэр жишээ бааз бий болж төлөвшөөд байна. Тал нутгийн уран зохиолын содон бүтээл туурвих зэрэг төслийг зохион байгуулан хэрэгжүүлж, “Зүүнш буцсан баатарлагийн намтар”, “Ээж”, “Тэнгэрийн хаяа”, “Хундага аяга савхи”зэрэг 1500 гаруй урлагийн төрлийн жүжиг, нэвтрүүлэг бүтээн, Улаанмөчир, монгол үндэстний залуу хөгжимгүй найрал дууны чуулга, таван тансаг Хөлөнбуйр зэрэг үндэстний соёлын брэнд бэлтгэн бий болгосон байна. Түүхийн дурсгалт зүйлийг хамгаалах ажлыг тасралтгүй эрчимжүүлж, “Тал нутгийн соёлыг хамгаалах өдөр” бий болгож, Шилийнгол аймгийн Юань улсын дээд нийслэлийн туйрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, монгол үндэстний уртын ардын дуу болон хөөмийг НҮБ-ын ЮНЕСКО-гийн “Хүн төөрлхтний биет бус соёлын өвийн төлөөлөх бүтээлээр бүртгүүлж, төрийн зэрэглэлийн болон ӨЗО-ны зэрэглэлийн биет бус соёлын өв 405, биет бус соёлын өвийг хамгаалах дүрэм аажмаар боловсронгуй болж байна.

    Өвөр монгол биеийн тамир спортын салбарыг хөгжүүлэхээр ард түмний биеийн эрүүл мэндийг ахиулах, үндэстний ерөнхий чансааг дээшлүүлэх том ажил болгон эрчимжүүлж байна. Бүх нийтийн бие чиирэгжүүлэх арга хэмжээг өргөн зохион байгуулж, жил болгон бүх нийтийн бие чиирэгжүүлэх арга хэмжээ 1000 гаруй, байнга дасгал хийдэг хүн ам нийт хүн амын 38 хувийг давж байна. Өрсөлдөөний спортын түвшин цаашид дээжилж, бүх Хятадын спартакиад, Азийн наадам, олимпийн наадамд оролцоод ӨЗО-ны түүхийн дээд амжилтыг шинэчлэв. 2014 онд, дотоод гадаадын том том уралдаанд 287 ширхэг медаль хүртэжээ. Үндэстний спорт эрүүл мэнд хөгжиж, бөх, хоккей болон наадам бүх Хятадын эхний ээлжийн биет бус соёлын өвийн жагсаалтад жагаагдав. Биеийн тамир спортын салбарыг идэьхэй хөгжүүлж, үндэстний онцлог, газар нутгийн онцлогтой спортын брэндийн тэмцээнийг бий болгож, 2014 онд Өвөр монголын спортын суглааны борлуулалт 293.6 сая юаньд хүрчээ.

Эмчилгээ эрүүл мэнд

    Өвөр монгол үндсийг баталж, анхан шатыг хүчирхэгжүүлж, механизм байгуулах шаардлагын дагуу, эмчилгээ эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөн байгуулалтыг гүнзгийрүүлж, албан эмнэлгийн өөрчлөлтийн туршилтын цэгийг баттай ахиулж, хот хөдөөгийн нийтийн эмчилгээ эрүүл мэндийн системийн бүтээн байгуулалтад шинэ давалт эрүүл мэндийн байгууллага 23426, үүнд, эмнэлэг 639, хөдөө тосгон малжих нутгийн эрүүл мэндийн хороо 1335, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эзэмших байгууллага 119, эх нялхсын эрүүл мэндийн байгууллага 117, мэргэжлийн өвчин эмгэгээс урьдчилан хамгаалах эмчлэх эмнэлэг 53, өвчтөний ор 129 мянган ширхэг, 7.5 хувиар өсөв. Эрүүл мэндийн техникч 154 мянга, үүнд эмч, туслах эмч, 62 мянга байна. Хөдөө тосгон малжих нутгийн эрүүл мэндийн газар 14 мянга, хөдөө тосгоны эмч, эрүүл мэндийн ажилтан 18 мянга байна. Хот суурингийн оршин суугчдын үндсэн эмчилгээний даатгалын хамаарах хэмжээ 97.84 хувь, шинэ хэлбэрийн хөдөө тосгоны хоршооны эмчилгээнд оролцох хэмжээ 98 хувь байна. Ард түмний эрүүл мэндийн түвшин тасралтгүй дээшилж, ӨЗО-ны хүн амын дундаж наслалт “XII таван жил”-ийн эцэст 73 нас хүрчээ.

    Монгол анагаах ухаан, монгол эм бэлдмэлийн салбар хурдтай хөгжиж, монгол эмчилгээ эм бэлдмэлийн нэр хүнд улам дээшилсээр байна, Америк, Япон, БНСУ, Нижерланд, зэрэг улс болон Тайвань, Хонгконгоос олон удаа мэргэжилтэд ирж айлчилжээ. ӨЗО-ны монгол эмнэлгийн 2 мэргэжилтэн “Төрийн эмч”, насан туршийн амжилтын шагнал хүртсэн байна. Өвөр монголын олон улсын монгол эмнэлэг бол Хятадын хамгийн том, тусгаар орон тоотой ӨЗО-ны шатны монгол эмнэлэг болно, Өвөр монголын монгол эмийн үйлдвэр бол бүх Хятадын хамгийн том монгол эм үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж болно. Монгол эмчилгээ эм бэлдмэлийн нэр хүнд улам дээшилж, жил 10 мянга гаруй гадаадын өвчтөн Өвөр монголд ирж өмчлүүлдэг.

Нийгмийн хамгаалал

    Өвөр монгол ажлын байраар юуны өмнө хангах стратеги болон ажлын байраар хангах идэвхтэй бодлого хэрэгжүүлж, харьцангуй бүрэн төгөлдөр ажлын байраар хангах бодлогын систем байгуулж, хот хөдөөгийн ажлын байраар хангах цар хүрээ үргэлжлэн өргөжиж байна. 2014 онд, ӨЗО-ны ажлын байртай болсон хүн 14876 мянга байсан нь өмнө оныхоос 794 мянга нэмэдэж, 5.6 хуьщвиар өсөв. Үүнд, Хот суурингийн ажлын байраар хагагдсан хүн 7404 мянга, хот хөдөөгийн хувийн хэвшлийнхэнд ажлын байртай болсон хүн 4373 мянга, ажил алдсоны дараа дахин ажлын байртай болсон хүн 62 мянга, ажлын байр хангахад хүндрэлтэй хүн 69 мянга байна. Хот сууринд бүртгэлтэй ажилгүйдлийн хэмжээг 3.59 хувийн доод түвшинд хязгаарлаж байна. Олон арга замаар хөдөө тосгон малжих нутгийн илүүдэл ажиллах хүчийг шилжүүлэн ажлын байр хангагсад 2567 мянга байна. 145 мянган их дээд сургууль төгсөгчид ажлын байраар хангагдсан буюу хандлага тодорхой болсон байна.

    Өргөнөөр хамрах, үндсийг баталж, олон давхаргатай, тогтвортой байх гэсэн чин хандлагын дагуу, үндсэн тэтгэвэр, үндсэн эмчилгээ, хот хөдөөгийн доод түвшний баталгаагаар гол болгож, хот хөдөөг хамаарсан нийгмийн хамгааллын бүтээн байгуулалтыг ихээхэн ахиулж, нийгмийн хамгааллын гол стандарт бүх Хятадын дундаж түвшинд хүрсэн буюу давсан байна. 2014 онд, хот суурингийн ажилтны үндсэн тэтгэврийн даатгалд хамрагсад 5249 мянга, 5.7 хувиар өсөж, хот хөдөөгийн оршин суугчдын нийгмийн тэтгэврийн даатгалд хамрагсад 7619 мянгад хүрчээ. Аж ахуйн нэгжийн тэтгэврийн сарын цалин 191 юань нэмэгдэж, хот суурингийн доод баталгааны стандарт 28 юаниар нэмэгдэж, хөдөө тосгон малжих нутгийн доод түвшингийн баталгааны стандарт хүнд дунджаар 267 юань нэмэгдэж, шинэ хөдөө тосгоны хоршоо болон хот суурингийн оршин суугчдын эмчилгээний ӨЗО-ны хот суурингийн ажилтан, оршин суугчдын эмчилгээний баталгааны бодлогын хүрээнд эмнэлэгт хэвтэх зардлын сангийн төлөх хэмжээ 80 болон 70 хувийг давсан байна. Нийгмийн хамгааллын карттай хүн 10120 болсон байна.

Үндэстэн шашин

    Өвөр монгол бол монгол үндэстнээр гол болгосон, хятад хүн олонхийг эзэлсэн, манж, хотон, солонгос, дагуур, эвэнк, орцон зэрэг 55 үндэстнээр бүрэлдсэн үндэстний цөөнхий ӨЗО болно. ӨЗО-ны засгийн газар төрийн үндэстний бүс нутгийн өөртөө засах бодлогыг нарийн хянамгай хэрэгжүүлж, 285 орон нутгийн чанартай хууль тогтоомжийг боловсруулж, үндэстний цөөнхийн эзэн болох болон өөрийн үндэстний, нутгийн дотоод хэргээ өөрөө удирдах эрхийг баталгаажуулж, эрх тэгш, харилцан туслалцсан, эв зохицолтой шинэ хэлбэрийн үндэстний харилцаа төлөвшиж, үндэстнүүд хамтаар эв нягтран тэмцэж, хамтаар цэцэглэн хөгжихийг биелүүлсэн байна.

      Үндэстний боловсрол асар түргэн хөгжиж байна. ӨЗО-ны дотоодын ерөнхий боловсролтой зохицсон, хүүхдийн боловсролоос их дээд боловсрол хүртэл давхарга бүтэц оновчтой, үндэстний болон орон нутгийн онцлог ил тод үндэстний боловсролын сургууль эрхлэх систем төлөвшив. ӨЗО-д монголоор хичээлдэг хүүхдийн цэцэрлэг 177, тусгаар байгууламжтай үндэстний дунд бага сургууль 571, сургуульд сурч байгаа сурагч 343 мянга, ерөнхий боловсролын 20 их дээд сургуульд 100 гаруй монголоор хичээллэх мэргэжил нээж, Ерөнхий боловсролын 35 их дээд сургуульд үндэстний цөөнхийн бэлтгэл анги болон үндэстний анги нээж байна.

      Үндэстний үг хэл үсэг бийиг хэрэглэж хөгжүүлэхийг хамгаалж байна. Монгол хэл бичиг бол Өвөр монголын нийтэд хэрэглэдэг хэл бичиг болно. 2005 онд, ӨЗО “ӨМӨЗО-ны монгол хэл бичгийн ажлын журам”-ыг боловсруулж, хуулийн хэлбэрээр зааж, ӨЗО-ны бүх шатны засгийн газар монгол үндэстний иргэн монгол хэл бичгийг суралцаж, хэрэглэх, судлах эрхийг баталсан байна. Монгол хэл бичгийг бүх шатны нам засгийн байгууллага, хууль сахиулах, сургууль, радио телевиз, мэдээ хэвлэл зэрэг салбарт өргөн хэрэглэж байна.

    Шашин шүтэх эрх чөлөөтэй. Өвөр монгол бол олон үндэстэн, шашин шүтлэгтэй үндэстний цөөнхийн газар нутаг болно, одоогоор 7 шашин, түвдээр уламжилсан буддын шашин\ламын шашин\, хятадаар уламжилсан буддын шашин, бомбын шашин, мусальман шашин, католиг шашин, христийн шашин болон төв шашин. Түвдээр уламжилсан буддын шашин шүтдэг нь голдуу монгол үндэстэн, Хятадаар уламжилсан буддын шашин, католиг шашныг хятад үндэстэн, мусальман шашныг голдуу хотон үндэстэн, төв шашныг голдуу орос үндэстэн шүтдэг. Түвдээр уламжилсан буддын шашны нэрт сүм Хөх хотын Ихзуу, Ширээт зуу, Бугат хотын Бадкар зуу, Майдар зуу, Шилийнгол аймгийн Бэйсийн сүм, Алшаа аймгийн Буян уртадгагч сүм гэх мэт.

Аялал жуулчлал үзэсгэлэнт байгаль

    Өвөр монголын байгаль үзэсгэлэн төгөлдөр, түүх соёл агуулгаар баян, ардын зан заншил өвөрмөц, аялал жуулчлалын баялаг асар их.

Уудам тал. Өвөр монголын байгалийн бэлчээрийн эзлэх нийт талбай 88 сая га байдаг нь бүх Хятадын таван том бэлчээрийн тэргүүн байрыг эзэлдэг. Зүүнээс баруун тийш газрын гадарга, цаг агаар, хөрс, ургамалын бүрхэлтийн байгалийн хүчин зүйл болон бүс нутгийн зөрөөгөөс намаг бэлчээр, сонгодог бэлчээр, цөлжиж байгаа бэлчээр, цөлжсөн бэлчээр гэсэн дэлхийн бүх бэлчээрийн төрлийг багтааснаар, мэргэжилтэд бүрэн бүтэн байгалийн бэлчээрийн музей гэж нэрлэсэн байна.

    Өвөрмөц үндэстний цөөнхийн зан заншил. Жуулчин монгол гэр зочилж, монгол цай амсаж, мах хөшиглөж, тал нутгийн амтыг мэдэрч, хасаг тэргэнд суж, монгол гэрт хонож, өвсний сор, усны тунгалгийг даган нүүдэлчдийн амьдралыг төсөөлж, монгол дээл өмсөн, монгол морь унаж, монгол үндэстний олон өнгийн ертөнцөд уусан, бөх барилдах, сур харвах, морь уралдуулж, морин нуруун дээрх үндэстний жавхааг мэдрэн, яруу сайхан уртын дуу сонсон, тал нутгийн уудам, нам жим, романтикийг мэдрэх юм бол яасан гоё юм бэ.

    Үзэсгэлэнт ой болон мөс цасны үзэмж. Өвөр монгол зүүнээс Их хянган даваа баруун Хоёр богдын уул хүртэл төрийн зэрэглэлийн ойн парк 25 байна, ойн эзлэх талбай 248700 мянган га, “Хятадын ногоон эрдэнийн сан” гэсэн сайхан нэрийдэлтэй. Өвөр монгол нь хүйтэн сэрүүн бүсэд рошдог, зүүн хэсгээр жил бүрийн 10-р сарын арваадаар цас унаж, дараа жилийн 4-р сард цас мөс хайлж, цас унах нь тогтвортой, цас тогтох хугацаа ойролцоогоор хагас жил үргэлжилдэг, өвөл “Умардын үзэмж, мянган газрын мөсөн оргил, түмэн газрын цас шуурдаг” байдал харагдаж, мөнгөн ертөнц онц гайхамшигтай билээ.

    Нилийм цөл. Өвөр монголын цөл голдуу дунд баруун биеийн газар нутагт оршдог бөгөөд дэлхийн нэрт Бадайнжаран, Тэнгэр, Улаанбух, Муу-Ус, Хөвчийн цөл нь нэртэй. Өвөр монголын цөл нь хаа с айгүй дуут манхтай, цөлд нууртай байдаг нь бусад газрынхаас онцлог. Ордосын бүрээ манх бол 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бааз болно.

    Гайхамшигт газрын гадаргын үзэмж. Өвөр монголын өндөрлөгийн байгалийн нуур олон, ойролцоогоор 1000 гаруй байна, том жижиг нуур шанд нь тал, цөл, ойтой нийлээд өвөрмөц байгалийн үзмэр бүрэлддэг. Хишигтэн хошууны дэлхийн геологийн парк нь чулуун ойн мөсөн зоориор алдартай, сөхүйн сүндэрлэсэн Асгатын чулуун ой, агуу сүрлэг бөгөөд дөрвөн улирал өөр өөр өнгөтэй байдгаараа чулуун ойн шилдэг бүтээл гэлтэй.

    2014 онд, ӨЗО-ны аялал жуулчлалын нийт орлого 180.35 тэрбум юань, 28.6 хувиар өсөв. Хүлээн авсан жуулчин 1671 мянга, 3.4 хувиар, аялал жуулчлалын орлого 1 тэрбум ам.доллар, 4.2 хувиар, дотоодын жуулчин 74149 мянга, 12.1 хувиар, дотоодын аялал жуулчлалын орлого 174.5 тэрбум юань, 29.9 хувиар өсөж, аялал жуулчлал нь эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгүүр болов.

Гадаад нээлт

    Гадаад худалдааны цар хүрээ тасралтгүй өргөжив. Өөрчлөлт шинэчлэлтээс хойш, ӨМӨЗО гадаад нээлтийг идэвхтэй ахиулж, мэдэгдэм амжилтад хүрч, ӨЗО-ны импорт экспортын нийт эргэлт 2003 оны 3114 сая ам.доллар байснаа 2014 оны 14553 сая ам.долларт хүрч, 3.67 дахинаар өсчээ. Үүнд 2014 оны импорт 8159 сая ам.доллар, экспорт 6394 сая ам.долларт хүрэв. ӨЗО-ны импорт экспортын аж ахуйн нэгж 8909 байгаа бөгөөд гадаад худалдааны түнш 170 гаруй улс орнуудад түгж байна.

      Гадаад худалдаачдын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ үргэлжлэн өссөөр байна. Өвөр монгол гадаад нээлтээ тасралтгүй өргөтгөж, хөрөнгө оруулалтын орчингоо сайжруулж, стратегийн хөрөнгө оруулагчдыг идэвхтэй татан оруулж, гадаад хөрөнгө оруулалтыг татах арга зам, гадаад хөрөнгийг ашиглах цар хүрээг өргөтгөж, хөрөнгө татан оруулах түвшингээ дээшлүүлэхийг хичээснээр, гадаад хөрөнгийн ашиглалт ихээхэн амжилтад хүрсэн байна. 2014 огэхэоны эцэс гэхэд, ӨЗО-ны үйлдвэр худалдааны салбарт бүртгүүлсэн гадаад худалдаачны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 2276 болж, тодорхой ашигласан гадаадын нийт хөрөнгө оруулалт 17840 сая ам.долларт хүрэв. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гүн боловсруулах, химийн аж үйлдвэр, салхин эрчим хүч зэрэг давуу талтай аж үйлдвэрт гадаадын хөрөнгийг татах  байдал эрчимтэй хөгжих байдлаа хадгалсаар байна.

      Гадаад эдийн засаг техникийн хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Өвөр монгол нь Орос, Монгол улстай хөршилдөг газар зүйн байрлалын давуу талаа гүйцэд ашиглаж, зохих нөхцөл болон бодит хүчинтэй аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулалт хийхийг идэвхтэй хөхүүлэн дэмжиж, 2014 оны эцсийн байдлаар, ӨЗО-ны гадаад эдийн засаг техникийн хамтын ажиллагааны төслүүдийн биелүүлсэн худалдаа үйлчилгээний нийт хэмжээ 1242 сая ам.долларт хүрч, гадаадад байгуулсан аж ахуйн нэгж 339 болж, Хятадын талын гэрээ байгуулсан нийт хөрөнгө оруулалт 7082 сая ам.долларт хүрэв. Өвөр монголын гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны зах Ази, Европ, Африк, умард Америк, Их далайн тив зэрэг 5 тив хүртэл өргөжиж, хөрөнгө оруулалтын салбар ч гэсэн тасралтгүй өргөжив.

      Гадаад нээлтээ бүх талаар өргөтгөж байна  Сүүлийн жилүүдэд, бүс нутгийн эдийн засгийн хурдтай хөгжлийн дагуу, Өвөр монголын гадаад нээлтээ өргөтгөх эрэлт шаардлага улам тулгам болж, дотоод гадаад хоорондын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж байна. Ирээдүйд, Өвөр монгол нь гадаадад нээлттэй стратегийг бүх талаар хэрэгжүүлж, хойд зүг нээлтээ улам ахиулж, “Дотно, үнэнч, хүртээмж багтаамжтай байх” гэсэн ойлголтыг баримталж, төрийн “Нэг бүс нэг зам” болон “Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй уусалцаж, Монгол Орос харилцаа хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөж, дэд бүтэц, эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг талын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимүүлнэ.

    Үзэсгэлэнт сайхан баян тансаг, нээлттэй багтаамжтай Өвөр монголд тавтай сайхан морилон саатаарай.