Хөх хотын танилцуулга

[Date:12-12] Source:   Author: [Font: Big Normal Small]

Хөх хот нь ӨМӨЗО-ны нийслэл бөгөөд Өвөр Монголын эдийн засаг, соёл, боловсрол, санхүүгийн төв нь бөгөөд 3 сая гаруй хүн амтай. Хөх хот нь урт удаан хугацааны түүх болоод агуа их соёлтой.  Хятад улсын соёлын үүслийн өлгий нутгийн нэг хэмээн үздэг. Хөх хот гэдэг нь монгол хэлнээ бол “хөх өнгийн хот” гэсэн утгатай. Хятад улсын аялал жуулчлалын болоод эдийн засгийн хүчирхэг хотуудын нэг ба “Хятадын сүүн сүүн бүтээгдэхүүний хот” гэдгээрээ алдартай бөгөөд “И Ли”, “Мон нию” зэрэг улсын дотоод, гадаадад алдартай нэрийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй.

Хөх хот нь ӨМӨЗО-ны дунд хэсэгт оршдог. Зүүн уртрагийн 110˚46*--112˚10*, хойд өргөрөгийн 40˚51--41˚8, хотын бүсийн хойд өргөрөгийн 40,48, зүүн уртрагийн 111,41-т оршдог. Хот нь нийт 17224 м2 талбайтай. Хятад улсыг Монгол, ОХУ-тай холбох хөгжлийн төв хот бөгөөд зүүн бүсийн газар нутгийг баруун хойд, умардтай холбох гүүр нь болохын зэрэгцээгээр хятад улсын хойд хэсгийн голлох агаарын зангилаа нь юм.

Хөх хот нь Монголын уулархаг эх газрын цаг агаарт хамаардаг. 4 улирлаа даган цаг уур нь солигддог. Зундаа аагим халуун биш, өвөлдөө тэсгэм хүйтэн биш, жилийн дундаж агаарын темпратур нь целсийн 8 орчим градус. Жилийн дундаж нарны тусгалт нь 3000 гаруй цаг, хур тунадасны хэмжээ нь 350-500 мл.

Хот хоорондын зай

 ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот нь Бээжин хотоос 500 км, галт тэргээр бол 10 гаруй цаг /билет нь 20-30 доллар/, онгоцоор бол 1 цаг гаран явдаг / билет нь 75-80 доллар/. 2018 онд Хөх хотыг Бээжинтэй холбосон хурдан галт тэрэгний тавигдах бөгөөд тэр үед 2,5 цагын дотор Бээжин хот хүрдэг болно.

内蒙古博物院  
五塔寺
内蒙古大草原
呼和浩特夜景
呼和浩特摩尔城