Хятад болон гадаад оюутануудын зуны сургалтын хөтөлбөр

[Date:10-12] Source:  Author: [Font:Big Normal Small]
Тус хөтөлбөрийн зорилго:
Олон улсын оюутануудад Хятад улсын соёлтой гүнзгий танилцах боломжийг олгохын зэрэгцээ Хятадын оюутануудтай хамтран амьдарч хятад улсын соёлыг өөрийн биеэр мэдрэх.
Хятад улсын оюутануудад гадаад орны соёлтой танилцах боломжийг олгохын зэрэгцээ сонгол яриагаа сайжруулан англи хэлээр харилцан ойлголцох.
Хятад болон олон улсын оюутнуудад улс алгассан соёлыг танилцуулж тэдэнд улс орнуудын соёлыг ойлгох чадварыг олж авахад туслах, гүн гүнзгий найрамдалын харилцааг бий болгох, улс хоорондын харилцан хүндлэх, ойлголцох болоод зохицолт харилцааг дээшлүүлэх.
Хөтөлбөрийн сургалтанд байр, хоол бүгд багтсан. Сурагчдын хотын соёлын хүрээлэн, болоод ойр орчмын хот хүрээгээр зохион байгуулан авч явж, 2 талын сурагчдын харилцааг дээшлүүлж, оролцогцид нь өөрийн биеээр нөгөө талынхаа мэдлэг оюунд туслаж, 2 орны найрамдалт хамтын ажиллагааг бий болгоно. 
3-4 долоо хоногийн хугацаанд 1 удаадаа 15 гадаад оюутан, 2 багшаас бүрдэх төлөөлөгчид Өвөр монголын багшийн их сургуульд ирнэ. Өвөр монголын багшийн их сургуулиас мөн тийм тооны оюутан, 1 удирдагч багш энэхүү хөтөлбөрт оролцоно. 
Хөтөлбөрийн мэдээлэл:
Англи хэлээр харилцан ярилцах боломж. Үнэн зөв аялага, хичээлийн мэтгэлцээн болон ганцаарчилсан харилцаагаар дамжуулан олон улсын оюутанууд Хятад оюутнуудыг англи хэлний ярианы чадвараа дээшлүүлэхэд тус төхөм болно.
Бэлтгэл, сургалт, гадаад улсын оюутануудтай сургуулийн үйл ажиллагаанд оролцох, даваагаас баасан гараг бүрийн  үдийн өмнө олон улсын соёл болон амьдралыг харуулсан легц хичээлээр дамжуулан Хятад болоод олон улсын оюутанууд мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ тэдний олон улсын талаарх гол шинж болоод үнэ цэнийг ойлгоход тус болох болно.
Цуглаан, кино үзэх, мэтгэлцэх болон хичээлээс гадуурх нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Үдээс хойш нь чөлөөт үйл ажиллагааг зохион байгуулах /соёлын дурсгалт газар үзэх гм/, оройдоо байрандаа үйл ажиллагаа зохион байгуулах, амралтын өдрүүдээр үйл ажиллагаа зохион байгуулахгүй /гэрийхэнтэйгээ уулзах, богино хэмжээний аялалаас гадна/
Өвөр монголын багшийн их сургууль доорх үүрэг хүлээнэ.
Олон улсын болон Хятад улсын оюутануудад өдрийн 3 хоол өгөх.
Даваагаас Баасан гарагийн үдийн өмнөх хичээлийг явуулахаас гадна соёлын талын легц, ярилцлагыг зохион байгуулах. Сэдэвт нь түүхэн гарал үүсэл, үндэстнүүдийн гарал үүсэл, үнэ цэнэ болоод ертөнцийн үзэл, нийгэм улс төрийн зохион байгуулалт, алдартай хүмүүсийн түүх, хятад улсын өдөр тутмын амьдрал болоод Хятад улсын соёл зэргийг багтаана. 
Хятад оюутанууд өдөр бүр хичээл эхлэхээс өмнө олон улсын оюутануудад зориулан 30 минутын хугацаанд хятад хэлний талаар легц хийнэ.
7 хоног бүр бүх суралцагчид 1-2 удаа соёлын үйл ажиллагаа хийнэ. Үүнд музеи, сүм хийд, дурсгалт газар , сургууль, тоглолт, спортын үйл ажиллагаа үзэх гэх мэт үзвэр багтана.
2 долоо хоногийн сүүлчээр оюутанууд болон ажилчид бүгд хамтран соёлын үйл ажиллагаа зохион байгуулах ба үүнд нь музеи, сүм хийд, дурсгалт газар үзэх гм багтсан. Өвөр монголын багшийн их сургуулиас үйл ажиллагаанд шаардлагатай тээврийн хэрэгслээр хангана.
1 дэх 7 хоногийн сүүлчээр гадаад оюутанууд байранд хамт амьдарч байгаа Хятад оюутануудын гэр бүл, амьдралтай танилцана.  Сургуулиас ойрхон гэртэй оюутанууд бусад гадаад оюутануудыг гэртээ урьж болно. Гадаад оюутан бүр багадаа 1 хятад айлд орж үзсэн байна.