Хятад улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр

[Date:10-12] Source:  Author: [Font:Big Normal Small]

1.Оюутан элсүүлэх төрөл болон тэтгэлэгийн хугацаа 

Төрөл, хугацаа

Мэргэжлийн суралцах хугацаа

Хятад хэлний бэлтгэлийн хугацаа

Тэтгэлэгийн хугацаа

Магистр

3 жил

1-2 жил

4 жил

Доктор

3-4 жил

1-2 жил

4-5  жил

2.Өргөдөл гаргагчийн шаардлага 
1.Өргөдөл гаргагч нь Хятад улсын иргэн биш, эрүүл байх.
2.Өргөдөл гаргагч нь Хятад улсад өмнө нь сурч байгаагүй байх /Хятад улсад төгссөн бол төгсөөд жил болсон байх/
3.Өргөдөл гаргагчийн суралцсан намтар, насны шаардлага
Хятад улсад магистрын зэрэгт суралцах оюутанууд нь баклаврын зэрэгтэй, 35- аас доош настай байна.
Хятад улсад докторын зэрэгт суралцах оюутанууд нь магистрын зэрэгтэй, 40-өөс доош настай байна.
3.Тэтгэлэгийн агуулга ба стандарт
Бүртгэлийн хураамж, сургалтын төлбөр, судалгааны ажил, дадлага ажлын төлбөр болон оюутны байр зэргээр үнэгүй хангана. /оюутны байрны стандарт: магистр 2 хүн, доктор 1 хүн байх ба өрөөндөө телевизор, интэрнэт, ор, хөнжил, хувцасны шүүгээ, сандал, ширээтэй ба давхар бүртээ нийтийн ариун цэвэр, угаалгын болон хоолын өрөөтэй. Гадны оюутныг байранд байлгадаггүй/
Тэтгэлэг болон амьдрах зардал: Магистр 3000 юан/сардаа, доктор 3500 юань/сар
Хятад улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцагч оюутануудыг  цогц эмчилгээ болон даатгалд хамруулна.
Анхаарах зүйлс:
1.
Тэтгэлэгээр суралцагч оюутанд тогтоосон туршилт, дадлыг төлбөр нь сургуулийн тогтоосон хэмжээнээс хэтэрвэл хэтэрсэн төлбөрийг тухайн хүн өөрөө төлнө.
2.Тэтгэлэгийн амьдрах зардлыг тухайн оюутны сургуульд орсон өдрөөс эхлэн сар бүрээр тооцон олгоно. Шинэ оюутанууд нь тухайн сарын 15-ны өдөр /15 багтана/  -өөс өмнө бүртгүүлснээр амьдрах зардлыг бүтнээр олгох ба 15-ны өдрөөс хойш бүртгүүлвэл хагас сарын амьдрах зардлыг олгоно. Төгсөгч оюутнуудын амьдрах зардыг төгссөн сарын дараах хагас сараар тооцон олгоно. Сургуулиас чөлөө авсан, сургуулиас гарсан, төгсөөд нутаг буцсан оюутануудын тэтгэлэгийн амьдрах зардлыг автоматаар зогсооно. Амралтын хугацаан дах амьдрах зардлыг тухайн хугацаанд нь олгох ба амралтын хугацаанд тэтгэлэгээ аваагүй бол дараа нь нөхөж олгоно. Тэтгэлэгийн оюутанууд чөлөө авалгүйгээр мөн цагтаа ирж бүртгүүлээгүй, эрүүл мэндийн бус шалтгаанаар сургуулиас явсан мөн хичээл тасласан тохиолдолд тухайн сарын амьдрах зардлыг олгохгүй.
Тэтгэлэгт оюутнууд нь жирэмсэн болон өвчний улмаас чөлөө авч нутаг буцаж төрөх болон эмчлүүлэх шаардлагатай бол замын зардлаа өөрөө хариуцах ба сургуулиас зөвшөөрсөн тохиолдолд тэтгэлэгийг хамгийн ихдээ 1 жилийн хугацаанд хүчинтэй хадгалах ба амьдрах зардлыг олгохгүй. Тэтгэлэгийн оюутан нь өөр шалтгаанаар чөлөө авсан бол тэтгэлэгийг дахиж олгохгүй.
3.Хятдын засгийн газрын тэтгэлэгээр суралцагч оюутнуудын цогц эрүүл мэндийн даатгал: Хятад улсын боловсролын яамнаас Хятад улсад суралцсагч оюутнуудын цогч эмчилгээний даатгалыг төлдөг. Оюутан нь хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэх болон гэнэтийн ослийн гарсан зардлыг төлдөг. Тэтгэлэгт оюутан нь сургуулиас эсвэл эмчилгээ хийсэн байгууллагын төлбөр төлсөн баримтын болон тогтоосон журмын дагуу даатгалын компаниас албан ёсоор төлнө. Даатгалын компани хувь хүнд төлөхгүй.
4.Олон улсын замын зардал: Өөрөө төлнө.
4.Өргөдөл гаргах арга болон хугацаа
Өргөдөл гаргагч нь 2015 оны 1 сарын 10 наас 2015 оны 04 сарын 10-ны өдөр хүртэл интернетээр бүртгүүлэх ба өргөдлийн материалыг 2015 оны 04 сарын 10-ны өдрөөс өмнө манай сургууль руу илгээнэ.

 Интернетээр бүртгүүлэх хаяг: http://laihua.csc.edu.cn 
Сургуулийн хүлээн авах байгууллагын дугаар: 10135
Шуудан илгээх хаяг: Хятад улс, ӨМӨЗО, Хөх хот, Сайхан дүүрэг, Жау да лү 81, Өвөр Монголын Багшийн их сургууль Олон улсын харилцааны сургууль
Шуудангийн дугаар: 010020
Холбоо барих хүн: Аянга, Ван Сяо Панг
Утас: 0086-471-4992084  0086-471-4992596 
Гар утас:  0086-18604718188(Аянга)  0086-13171412677(Ван Сяо Панг)
Факс: 0086-471-4392026
Э-майл: duoduo817@126.com   \zhaochunlei168@126.com 
5.Өргөдлийн материал
Өргөдөл гаргагч нь доорх материалыг үнэн зөв бөглөж илгээнэ /тус бүр 2 хувь /
1.“Хятадын засгийн газрын тэтгэлэгийн өргөдлийн маягт”. Өргөдөл гаргагч нь гадаад оюутны санхүүгийн хорооны “Хятад улсад суралцах интернетийн бүртгэлийн систем”-д мэдээллээ бүртгүүлсний дараа “Хятадын засгийн газрын тэтгэлэгийн өргөдлийн маягт” –ийг хэвлэгч автоматаар хэвлэж гарна.
2.Албан ёсны хамгийн сүүлд суралцсан тодорхойлолт. Хэрвээ өргөдөл гаргагч нь их сургуулийн оюутан бол суралцаж байгаа сургуулиасаа тодорхойлолт авна. Англи, Хятад хэлнээс өөр хэлээр бол Англи эсвэл Хятад хэлээр орчуулж хавсаргасан байх шаардлагатай.
3.Сурлагын дүнгийн жагсаалт: Англи, Хятад хэлнээс өөр хэлээр бол Англи эсвэл Хятад хэлээр орчуулж хавсаргасан байх шаардлагатай.
4.Хятад улсад суралцах төлөвлөгөө нь 800 -аас доошгүй үгтэй, Хятад эсвэл Англиар орчуулсан байх.
5.2  доктор багшийн тодорхойлолт, Хятад эсвэл Англиар орчуулсан байх.
6.18 нас хүрээгүй өргөдөл гаргагч нь албан ёсны харгалзагчийнхаа хууль ёсны бичиг баримтийг хамт явуулах шаардлагатай.
7.Өргөдөл гаргагч нь дуу хөгжмийн мэргэжлийн оюутан бол өөрийн бүтээлээ CD дээр хуулан явуулах ба урлагийн чиглэлийн оюутан бол өөрийн бүтээлээ мөн CD дээр хуулан /2ш гар зураг, 2ш өнгөт зураг, бусад 2 бүтээл/ явуулна.
8.“Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэг”-ийн хуулбар /эх хувь өөртөө үлдээнэ/. Энэхүү үзлэгийн хүснэгтийг Хятад улсын эрүүл мэндийн газраас хэвлэн өгдөг ба үүнийг улсын гадаад оюутны санхүүгийн хорооны вэб сайт /http://www.csc.edu.cn/laihua/upload/file/2012-02-21/201202215236.pdf/ -аас татаж авч болох ба Англи хэлээр бөглөнө.  Өргөдөл гаргагч нь “Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэг”-ын шаардлагын дагуу үзлэг хийлгэнэ. Дутуу бөглөсөн болон өөрийн зургаа наагаагүй эсвэл зурган дээр тамга дараагүй, эмчийн болон эмнэлэгийн гарын үсэг, тамгагүй бол “Гадаад иргэний эрүүл мэндийн үзлэг”-ийг хүчингүйд тооцно. Үзлэгийн хүчинтэй хугацаа нь 6 сар байна.
9.Гадаад пассортын хуулбар
10.Хэрвээ HSK шалгалтын оноотой бол хуулбарыг нь материал дундаа хавсаргана уу.
11.“Өвөр Монголын Багшийн их сургуулийн докторын мэргэжлийн жагсаалт” болон “Өвөр Монголын Багшийн их сургуулийн магистрийн мэргэжлийн жагсаалт” дундаас мэргэжлээ сонгоно.

 Элсэлт авах их дээд сургууль болоод элсэлт авах мэргэжлүүд 

Сургуулийн нэр

Бакалавр

Магистрантур

Докторантур

Хууль эрхзүйн дээд сургууль

Хууль эрхзүйч ,
Менежмент

Логик судлал,
Шинжлэх ухааны онол судлал,
Технологийн гүн ухаан

 

Эдийн засгийн дээд сургууль

Эдийн засагч,
Хүний нөөцийн менежмент,
Хөдөө аж ахуйн менежмент

Хүн ам,
Ашигт малтмал, экологийн эдийн засаг,
Бүс нутгийн эдийн засаг,
Угсаатан судлал, Үндэстний эдийн засаг

 

Тиень Жиа Бинг факультет

 

Сурган хүмүүжүүлэх үндэс

 

Боловсролын шинжлэх ухааны дээд сургууль

Сэтгэл  судлаач
/ монгол, хятад /,
Сурган хүмүүжүүлэгч
/ монгол, хятад/,
Нийгмийн ажилтан,
Сургуулийн өмнөх боловсролын багш

Сурган хүмүүжүүлэх онол,
Сэтгэл судлалын үндэс,
Боловсролын сэтгэл судлал,
Харилцааны сэтгэл судлал,
Боловсролын менежмент эдийн засаг 

 

Биеийн тамирын дээд сургууль

Биеийн тамирын заан сургалт,
Биеийн тамирын дасгалжуулагч,
Бүх нийтийн спортын менежмент

Биеийн тамирын зааварлагч,
Үндэсний  спорт,
Гимнастик

 

Хэл соёлын дээд сургууль

Хятад хэл соёл,
Гадаад суралцагчдад зориулсан хятад хэл,
Сурвалжлагч

Соёл урлаг судлал,
Хэрэглээний хэл судлал,
Хятад хэл-орон судлал,
Хятадын эртний сурвалж бичиг,
Хятадын эртний хэл судлал,
Хятадын орчин үеийн хэл судлал,
Дэлхийн утга зохиол-харьцуулсан утга зохиол 

 

Нийгэм угсаатны дээд сургууль

Нийгэм судлал,
Ардын уламжлал болоод хүн судлаач

Шашин судлал,
Нийгэм судлал,
Хүн судлал,
Ёс заншил судлал,

 

Монгол хэл соёлын дээд сургууль

Монгол хэл-утга зохиол,
Монгол хятад хос хэл,
Сэтгүүлч

Хятадын үндэстний түүх,
Соёл урлаг,
Хэл судлал -хэрэглээний хэл судлал,
Хятадын эртний сурвалж бичиг утга зохиол судлаач, Хятадын орчин үеийн соёл,
Хятадын үндэстний хэл судлаач,
Дэлхий хэл болоод харьцуулсан хэл,
Түүхийн сурвалж бичиг судлаач,
Түүхч

 

Гадаад хэл соёлын дээд сургууль

Англи хэл,
Орос хэл,
Бизнесийн англи хэл, Япон хэл

Орос хэл утга зохиол судлал,
Гадаад хэл- утга зохиол болон хэрэглээний хэл

 

Хөгжим бүжгийн дээд сургууль

Хөгжмийн мэргэжилтэн, Хөгжимчин, ая зохиогч болон ая зохиох технологийн ойлголт,
Үндэстний хөгжим, Бүжиг судлаач

Хятадын үндэстний урлаг судлал

 

Дүрслэх урлагын дээд сургууль

Дүрслэх урлагын
сургах зүй,
Animation
Зураач
Графикч
Архитектор

Дүрслэх урлаг судлал,
График судлал

 

Олон улсын  орчин үеийн урлаг судлалын дээд сургууль

3D зургийн графикч
Графикч
Архитектор
Хувцасны дизайнер

График судлал

 

Түүх соёлын дээд сургууль

Түүхч,
Антроплогич,
Музей судлаач,
Соёлын  ажлын менежмент,

Хятадын үндэстэний түүх,
Эртний түүх сурвалж бичиг,
Хятадын орчин үеийн түүх

 

Математик Шинжлэх ухааны дээд сургууль

Хэрэглээний математик,
Тооцоолон бодох математик

Онолын математик,
Хэрэглээний математик   

 

Газарзүйн дээд сургууль

Ашигт малтмалын менежмент,
Хот төлөвлөлт,
Газарзүйн судлал,
Геологич,
Ашигт малтмалын геологич

Аж ахуй судлал,
Хүн амын газарзүй,
Газрын зураг,
Геологич,
Ашигт малтмалын менежмент,

 

Шинжлэх ухаан  технологийн институт

 

Шинжлэх ухаан технологийн түүх

Математикийн түүх,
Технологийн түүх
/ боловсролын  түүх/,
Шинжлэх ухааны түүх

Био-технологийн дээд сургууль

Биологич, Био-технологич,
Био судлаач

Ургамал судлаач,
Амьтан судлаач

 

Радио телевизийн дээд сургууль

Сургалтын технологич,
Телевизийн найруулагч,
Дижитал мультимедиа технологич

Сургалтын технологи

 

Физик электроникийн дээд сургууль

Физикч,
Электрон мэдээллийн инженер,
электрон мэдээллийн технологич

Физикийн онол,
Хатуу биеийн физик,
Оптик судлал

 

Хими экологийн ухааны дээд сургууль

Химич,
Экологич, Материалын химич,

Органик  хими,
Физик хими,
Экологи,
Материалын физик

 

Компьютер инженерийн дээд сургууль

Компьтерийн шинжлэх ухаан - технологи, Мэдээлэл технологийн удирдлага - систем, Сүлжээний инженер

Компьтерийн хэрэглээний технологи

 

Аялал жуулчлалын дээд сургууль

Аялал жуулчлалын менежмент,
Зочид буудлын зохион байгуулагч,
Хөтөч
Жуулчны баазын менежмент,
Агаарын тээврийн үйлчилгээ

 

 

Шуумал урлагийн институт

3D зургийн графикч
Графикч
Архитектор
Хувцасны дизайнер Шуумал урлагийн судлал
Вааран урлал

 

 

Нийтийн удирдлага менежмент

Бизнес удирдлага,
Олон нийтийн аж ахуйн менежмент

Хэрэгжүүлэгч менежмент,
Газрын баялагийн менежмент,
Боловсролын эдийн засаг менежмент,
Үндэстний ажил үүргийн менежмент, Үндэстний бүс нутаг дахь хүний нөөцийн удирдлага
Олон нийтийн эдийн засаг - олон нийтийн менежмент /МРА/

 

Марксын үзэл санааны дээд сургууль

Засаг захиргаа болон засаг захиргааны хэрэгжүүлэгч

Марксын онолын үндэс,
Хятадын тулгамдсан асуудлын судалгаа